
С аминдэм (эсвэл L-аскорбины хүчил) нь зургаан нүүрстөрөгчийн бүтцтэй, глюкозоос нийлэгждэг, жимс, хүнсний ногоо болон ихэнх амьтдын бөөр, элгэнд элбэг тохиолдох шим тэжээл юм. С аминдэм нь хүчтэй усанд уусдаг антиоксидант бөгөөд ихэнх хөхтөн амьтад өөрсдөө нийлэгжүүлдэг боловч хүний биед нийлэгжүүлдэггүй, учир нь нийлэгжүүлэхэд шаардлагатай ферментүүд дутагддаг [1]. Тиймээс бид хоол хүнсээр авч, дутагдлын өвчнөөс сэргийлэх хэрэгтэй.
Ихэнх амьтад өөрсдийн С аминдмийг нийлэгжүүлдэг. Судлаачид Аксель Холст болон Теодор Фрёлих туршилтаар далайн гахайнд (хүнтэй адил хоол хүнсээр С аминдэм авах шаардлагатай амьтан) Scurvy өвчнийг бий болгосон байдаг. 1928 онд Альберт Сент-Гьёржи бөөрний дээд булчирхайгаас "гексуроны хүчил" гэж нэрлэсэн бодисыг тусгаарласан. Дөрвөн жилийн дараа Чарльз Глен Кинг С аминдэмийг лабораторидоо тусгаарлаж, энэ нь "гексуроны хүчилтэй" адил болохыг тогтоосон. 1933 онд Норман Хауорт С аминдэмийн химийн бүтцийг тодорхойлсон [2].
Хамгийн сайн мэддэг дутагдлын өвчин бол С аминдэмийн удаан хугацааны дутагдлаас үүсдэг Scurvy юм. Энэ нэр нь латинаар ‘scorbutus’, францаар ‘scorbut’, герман хэлээр ‘Skorbut’ гэсэн гаралтай. Scurvy нь нэгэн цагт дэлхийн тэнгисийн цэргийн хамгийн түгээмэл асуудлын нэг байсан бөгөөд ойролцоогоор 2 сая далайчинг хамарсан гэж тооцогддог. 1747 онд Жеймс Линд 12 далайчинд Scurvy өвчний 6 өөр эмчилгээ туршсанаас зөвхөн жүрж, нимбэг үр дүнтэй байжээ. Ирландын 1845 оны “их төмсний гачигдал”-ын үед ч газар дээр олон тохиолдол бүртгэгдсэн.
Хэдийгээр өнөө үед тэжээл судлаачид Scurvy-тай өвчтөн ховор хардаг ч 2010–2011 оноос хойш өвчлөлийн тохиолдол хоёр дахин нэмэгдэж, 2020–2021 онд 82-оос 171 болсон байна. Гэхдээ аскорбины хүчлийг нэмэлтээр хэрэглэснээр амархан эмчлэгддэг.
Сонирхолтой нь, С аминдэмийн хамгийн өндөр агууламж тархинд байдаг бөгөөд амьтны модел болон in vitro судалгаагаар тархины үйл ажиллагаанд чухал үүрэгтэйг харуулжээ [3]. Scurvy өвчний хамгийн эхний шинж тэмдэг нь амьдралын эрч хүч буурах буюу өөрөөр хэлбэл С аминдэмийн хүнд дутагдлын эхний шинж тэмдэг юм.
1000 мг С аминдэм өдөр бүр хэрэглэснээр эрүүл залуу насанд хүрэгчдийн ядаргаа, анхаарал, ажлын идэвхи, өөрийгөө хянах чадвар зэрэг сэтгэлийн эрч хүчийг нэмэгдүүлж, стресс, сэтгэл гутрал, эерэг/сөрөг нөлөөлөл, түгшүүр зэрэг сэтгэлзүйн үзүүлэлтүүдийг сайжруулдаг болохыг тогтоожээ. Аж үйлдвэржсэн орнуудад ч залуу насанд хүрэгчдийн дунд хангалтгүй түвшин түгээмэл байдаг нь [4]. Тамхи татах, архи хэтрүүлэн хэрэглэх, шинэ жимс, хүнсний ногоо багатай эрүүл бус хооллолт зэрэг гадаад хүчин зүйлүүдээс шалтгаалдаг. С аминдэм дофамины дохиоллыг идэвхжүүлэх замаар нөлөөлдөг гэж үздэг [5].
С аминдэмийг хавдрын эмчилгээнд ашиглах санааг хоёр удаагийн Нобелийн шагналт эрдэмтэн Лайнус Полинг болон эмч Эван Камерон нар 1970-аад онд дэвшүүлжээ [6].
Өнөөгийн судалгаанууд С аминдэмийг өндөр тунгаар судсаар хийхэд (IVC) үед хавдрын эсрэг хүчтэй үйлчилгээ үзүүлэх боломжтойг харуулж байна. Эрт үеийн клиник туршилтууд өндөр тунгийн IVC нь аюулгүй, зарим төрлийн хавдрын эсийг устгахад үр дүнтэйг баталжээ. Сүүлийн жилүүдэд С аминдэмийн олон талт үйлдэл тайлагдаж, хавдрын эсрэг исэлдүүлэгч үйлдэл, эпигенетик зохицуулалт, дархлааны модуляци, хавдрын шилжилт саатуулах, гипокси болон хавдрын киназын дохиоллыг дарангуйлах, дархлааг дэмжих зэрэг олон чиг үүрэгтэй болох нь тогтоогдсон [7].
Амаар уусан С аминдэмийн цусан дахь дээд агууламж 220 μmol/L-ээс хэтрэхгүй бол судсаар өндөр тунгаар хийснээр ≥15 mmol/L хүртэл хүрдэг ба хавдрын эс устгахад шаардлагатай түвшинд хүрдэг [8]. Өндөр тунгийн судсаар аскорбат болон түүний уламжлалууд нь аюул багатай, үнэ өртөг багатай, ирээдүйн хавдрын эмчилгээнд том боломжтой [9].
Шинэ коронавирус (SARS-CoV-2) ба түүнтэй холбоотой COVID-19 өвчин 2020 онд дэлхий нийтэд цар тахал болж зарлагдсанаас хойш амьсгалын замын халдварын эмчилгээ, урьдчилан сэргийлэлтэд олон талын оролдлого хийгдсэн. С аминдэм нь дархлааны тогтолцооны хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй. ≥100 мг аскорбат өдөр бүр хэрэглэдэг хүмүүсийн дархлааны эсүүдэд (лимфоцит, моноцит, нейтрофил) агууламж нь цусан дахь агууламжаас 100 дахин их байдаг [10].
Генийн хувилбарууд (slc23, slc2 гэр бүл) нь аскорбины хүчлийн шимэгдэлт, зохицуулалтад нөлөөлдөг тул судалгааны үр дүн харилцан адилгүй гарчээ [11].
Одоогийн байдлаар, амнаар уух С аминдэм нь SARS-CoV-2 болон бусад амьсгалын замын халдварын эрсдэлд үргэлж нөлөөлдөггүй ч өндөр стрессийн үед илүү үр дүнтэй байдаг. Гэсэн хэдий ч С аминдэм нь амьсгалын замын халдвар болон SARS-CoV-2-ийн өвчний үргэлжлэх хугацаа, хүндрэлийг багасгаж, уушгины хатгалгаа, амьсгалын цочмог дутагдал (ARDS), сепсис, COVID-19 зэрэг хүнд хэлбэрт шилжихээс сэргийлэх боломжтойг нотолсон [12].
С аминдэм нь хүний эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай шим тэжээл. насанд хүрэгчдийн сэтгэл санааны эрүүл мэнд, ялангуяа COVID-19 цар тахлын дараах нөхцөлд С аминдэмийн ач холбогдлыг дахин онцлон судлах нь чухал байна.
2022 оны есдүгээр сард Lancet сэтгүүлд гарсан COVID-19 комиссын удирдах зохиогч Др. Саксийн тэмдэглэснээр:
Ирээдүйд амьдралын хэв маяг болон шим тэжээлийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрснөөр, С аминдэм шиг аюулгүй, хүртээмжтэй бодисуудыг илүү өргөнөөр ашиглах нь бидний эрүүл мэндийг хамгаалахад чухал байр суурь эзлэнэ гэсэн байна [13].
[1] Nishikimi M, Fukuyama R, Minoshima S, Shimizu N, Yagi K.
Хүний L-аскорбины хүчил нийлэгжүүлэхэд шаардлагатай боловч хүн төрөлхтөнд байхгүй L-gulono-γ-lactone oxidase ферментийн генийн хуулбар болон хромосомын байрлалыг тодорхойлсон судалгаа.
J Biol Chem. 1994 оны 5-р сарын 6; 269(18):13685–13688.
[2] Carpenter KJ.
Витамин С-ийг нээсэн түүх.
Ann Nutr Metab. 2012; 61(3):259–264.
[3] Harrison FE, May JM.
Тархинд витамин С-ийн үүрэг: аскорбатын тээвэрлэгч SVCT2-ийн чухал ач холбогдол.
Free Radic Biol Med. 2009 оны 3-р сарын 15; 46(6):719–730. doi:10.1016/j.freeradbiomed.2008.12.018.
[4] Schleicher RL, Carroll MD, Ford ES, Lacher DA.
АНУ-ын 2003–2004 оны Үндэсний Эрүүл Мэнд, Хоол Тэжээлийн Судалгаа (NHANES)-ны үеийн цусан дахь витамин С ба дутагдлын тархалт.
Am J Clin Nutr. 2009 оны 11-р сар; 90(5):1252–1263. doi:10.3945/ajcn.2008.27016.
[5] Sim M, Hong S, Jung S, Kim JS, Goo YT, Chun WY, Shin DM.
Витамин С-ийн нэмэлт хэрэглээ нь эрүүл залуу насанд хүрэгчдийн оюун санааны идэвхийг дэмждэг: туршилтын үр дүн.
Eur J Nutr. 2022 оны 2-р сар; 61(1):447–459. doi:10.1007/s00394-021-02656-3.
[6] Cameron E, Pauling L.
Хорт хавдрын дэмжих эмчилгээнд витамин С-ийн хэрэглээ: Эцсийн шатны хавдартай хүний амьдралын хугацааг уртасгасан судалгаа.
Proc Natl Acad Sci U S A. 1976 оны 10-р сар; 73(10):3685–3689.
[7] Böttger F, Vallés-Martí A, Cahn L, Jimenez CR.
Өндөр тунгаар судсаар хийх витамин С – хавдрын эмчилгээнд олон талын дэмжлэг болж чадах ирээдүйтэй арга.
J Exp Clin Cancer Res. 2021 оны 10-р сарын 30; 40(1):343.
[8] Stephenson CM, Levin RD, Spector T, Lis CG.
Ахисан шатны хорт хавдартай өвчтөнүүдэд өндөр тунгаар судсаар хийх витамин С-ийн аюулгүй байдал, тэсвэрлэх чадвар, фармакокинетикийг үнэлэх I үе шатны клиник туршилт.
Cancer Chemother Pharmacol. 2013 оны 7-р сар; 72(1):139–146. doi:10.1007/s00280-013-2179-9.
[9] Reang J, Sharma PC, Thakur VK, Majeed J.
Хорт хавдрын эсрэг тэмцэлд витамин С-ийн эмчилгээний боломжуудыг ойлгох нь.
Biomolecules. 2021 оны 7-р сарын 31; 11(8):1130.
[10] Mousavi S, Bereswill S, Heimesaat MM.
Витамин С-ийн дархлаа зохицуулах ба нянгийн эсрэг нөлөө.
Eur J Microbiol Immunol (Bp). 2019 оны 8-р сарын 16; 9(3):73–79.
[11] Grudlewska-Buda K, Wiktorczyk-Kapischke N, Budzyńska A, Kwiecińska-Piróg J, Przekwas J, Kijewska A, Sabiniarz D, Gospodarek-Komkowska E, Skowron K.
Витамин С-ийн хувьсамтгай чанар — Коронавирусын үед тус болдог уу?
Antioxidants (Basel). 2022 оны 6-р сарын 24; 11(7):1247.
[12] Carr AC, Gombart AF.
SARS-CoV-2 цар тахлын үед витамин С ба Д-ийн дархлааг олон түвшинд дэмжих нөлөө.
Nutrients. 2022 оны 2-р сарын 6; 14(3):689.
[13] Holford P, Carr AC, Zawari M, Vizcaychipi MP.
COVID-19-ийн хүнд хэлбэрийн үед витамин С хэрэглэсэн эмчилгээ: Одоогийн нотолгооны түвшинг тоймлон үнэлсэн судалгаа.
Life (Basel). 2021 оны 11-р сарын 1; 11(11):1166
Хүний бие өөрөө маш нарийн зохион байгуулалттай хамгаалах системтэй. Бидний өдөр бүр амьсгалж буй агаар, ууж буй ус, идэж буй хоол хүнс, хэрэглэж буй эм, гоо сайхны бүтээгдэхүүн, хүрээлэн буй орчноос орж ирэх олон төрлийн бодисыг элэг, бөөр, гэдэс, арьс, уушги зэрэг эрхтнүүд хамтран боловсруулж, хоргүйжүүлэн гадагшлуулдаг.Энэ үйл явцыг детокс гэж нэрлэхээс илүүтэй биеийн байгалийн хоргүйжүүлэх болон гадагшлуулах тогтолцоо гэж ойлгох нь зөв. Эрүүл хүний биед энэ систем өдөр бүр, тасралтгүй ажиллаж байдаг.Гэвч орчин үеийн амьдралын хэв маяг, хүрээлэн буй орчны хүчин зүйлсийн нөлөөгөөр энэхүү тогтолцоонд ирэх ачаалал нэмэгдэж, хэвийн үйл ажиллагаа нь алдагдах эрсдэлтэй байдаг.1. Хүрээлэн буй орчны химийн бодисын ачаалалӨнөөдөр бид өмнөх үеийнхнээсээ илүү олон төрлийн химийн бодист өртөж байна. Үүнд:Агаарын бохирдолМикропластикПестицидBPA, фталат зэрэг хуванцар зөөлрүүлэгч бодисуудХүнд металлуудЗарим үйлдвэрийн химийн бодисуудЭдгээрийн зарим нь тогтвортой органик бохирдуулагч (Persistent Organic Pollutants, POPs) ангилалд багтдаг. POPs нь байгальд маш удаан задардаг бөгөөд хүний өөхөн эдэд хуримтлагдах чадвартай. Зарим бодисын биед байх хугацаа хэдэн жилээр хэмжигддэг.Элэг эдгээрийг боловсруулах гэж ажилладаг боловч удаан хугацааны өндөр хэрэглээ нь бодисын солилцооны ачааллыг нэмэгдүүлдэг.2. Гэдэсний бичил биетний тэнцвэр алдагдах (Dysbiosis)Гэдэс бол зөвхөн хоол боловсруулах эрхтэн биш. Энэ нь дархлаа, бодисын солилцоо, дааврын тэнцвэрт чухал үүрэгтэй.Хэвийн үед элэг боловсруулсан эстроген болон бусад бодисыг цөсөөр дамжуулан гэдэс рүү ялгаруулдаг.Гэвч ашигтай бактерийн хэмжээ буурч, муу бактери давамгайлах үед β-глюкуронидаз ферментийн хэмжээ ихэсдэг. Энэхүү фермент нь аль хэдийн гадагшлахад бэлэн болсон эстроген болон зарим бодисыг дахин задлан, гэдэснээс буцаан цусанд шимэгдүүлдэг. Үүнийг энтерогепатик эргэлт (enterohepatic recirculation) гэж нэрлэдэг.Иймээс эрүүл гэдэсний бичил биетэн нь биеийн хоргүйжүүлэх тогтолцооны салшгүй хэсэг юм.3. Эслэг болон шим тэжээлийн дутагдалЭлэг зөвхөн бодисыг боловсруулаад ажлаа дуусгадаггүй. Тэдгээрийг гэдэс, бөөрөөр дамжуулан бүрэн гадагшлуулах шаардлагатай.Энэ үйл явцад:уусдаг болон уусдаггүй эслэгуурагВ бүлгийн витаминуудС витаминцайрселенмагниамин хүчлүүдзэрэг олон төрлийн шим тэжээл оролцдог.Эслэг дутагдвал өтгөн хатах, гэдэсний хөдөлгөөн удаашрах эрсдэл нэмэгддэг. Ингэснээр цөсөөр ялгарсан зарим бодис удаан хугацаагаар гэдсэнд байж, дахин цусанд шимэгдэж элэгрүү очиж боломж нэмэгддэг.Уураг хангалтгүй үед элэгний II үе шатны хоргүйжүүлэх урвалд шаардлагатай амин хүчлүүд дутагдаж болно.4. Архи, эмийн зохисгүй хэрэглээАрхи нь элэгний эсүүдэд шууд ачаалал өгч, бодисын солилцооны олон ферментийн үйл ажиллагааг өөрчилдөг.Мөн антибиотик болон зарим эмүүд гэдэсний ашигтай бичил биетнийг бууруулж, гэдэсний тэнцвэрийг алдагдуулснаар хоргүйжүүлэх үйл явцад шууд бус нөлөө үзүүлж болно.5. Архаг стресс ба нойрны дутагдалАрхаг стрессийн үед кортизолын ялгаралт удаан хугацаанд өндөр хэвээр байх нь бодисын солилцоо, дархлаа болон дааврын зохицуулалтад нөлөөлдөг.Мөн унтах үед элэг, тархи болон бусад эдүүдэд нөхөн сэргээх процесс эрчимтэй явагддаг. Хангалтгүй нойр нь энэ нөхөн сэргээх үйл ажиллагааг сулруулж, бодисын солилцооны үр ашгийг бууруулдаг.6. Хэт хурдан жин хасахОлон төрлийн тосонд уусдаг химийн бодисууд өөхөн эдэд хадгалагддаг.Хэт бага илчлэгтэй хооллолт эсвэл богино хугацаанд их хэмжээний жин хасах үед эдгээр бодисууд цусанд богино хугацаанд ихээр ялгарч болно.Энэ нь элэг, бөөрний боловсруулах ачааллыг түр хугацаанд нэмэгдүүлдэг тул эрчимтэй жин хасах үед хангалттай ус, уураг, эслэг, витамин, эрдсийг авах нь чухал.7. Дотоод эрхтний үйл ажиллагааны алдагдалЭлэгний архаг өвчин, өөхлөг элэг, цөсний ялгаралт буурах, инсулины тэсвэржилт, бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт зэрэг нь хоргүйжүүлэх болон гадагшлуулах хэвийн үйл явцад нөлөөлж болно.Ийм үед зөвхөн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхээс илүүтэй үндсэн шалтгааныг оношилж эмчлэх шаардлагатай байдаг.Нутриголд брэндийн Summer Body багц нь Байгалийн детокс хийх процессийг дэмжих шаардлагатай шим тэжээлээр тэтгэж өгдөг.Summer Body багц - https://nutrigold.mn/products/null/902251

Олон хүн детокс гэхээр зөвхөн элэг гэж боддог. Үнэндээ элэг бол биеийн байгалийн хоргүйжүүлэх тогтолцооны зөвхөн нэг хэсэг юм. Элэг боловсруулсан бодисыг биеэс бүрэн гаргахын тулд гэдэсний хэвийн үйл ажиллагаа зайлшгүй хэрэгтэй.Та гэрээ цэвэрлээд бүх хогоо уутанд хийчихлээ гэж төсөөлье. Гэхдээ тэр уутаа гадагш гаргахгүйгээр үүдэндээ тавьбал гэр бүрэн цэвэр болсон гэж хэлэхгүй шүүдээ. Үүнтэй адил элэг хэрэггүй бодисыг боловсруулсан ч, гэдэс түүнийг үр дүнтэй гадагшлуулахгүй л бол зарим нь дахин цусанд шимэгдэж боломжтой.Элэг яг юу хийдэг вэ?Илүүдэл эстроген зэрэг дааврыг боловсруулна.Эмийн үлдэгдлийг задална.Зарим химийн бодис, орчны бохирдуулагчийг хор багатай хэлбэрт хувиргана.Эдгээрийг цөсөөр дамжуулан гэдэс рүү ялгаруулна гэхдээ энэ бол процессын зөвхөн эхний шат юм.Гэдэс ямар үүрэгтэй вэ?Элэгнээс цөсөөр ялгарсан бодисууд гэдэс рүү орсны дараа:эслэгтэй холбогдох,өтгөнтэй хамт гадагшлах ёстой байдаг.Хэрэв гэдэсний хөдөлгөөн удааширсан, өтгөн хаталттай, эсвэл гэдэсний бичил биетний тэнцвэр алдагдсан бол боловсруулагдсан зарим бодис дахин цусанд шимэгддэг. Үүнийг гэдэс-элэгний дахин эргэлт (enterohepatic recirculation) гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл элэг нэгэнт боловсруулсан бодис дахин элэг рүү буцаж ирэх тул элэг илүү их ачаалалтай ажиллах шаардлагатай болдог.Гэдэсний хэвийн үйл ажиллагааг дэмжихэд:хангалттай эслэгусны зөв хэрэглээтогтмол бие засахашигтай бичил биетнийг дэмжих хооллолтхөдөлгөөн маш чухал үүрэгтэй.Иймээс элэг нь хэрэггүй бодисыг боловсруулдаг, харин гэдэс түүнийг гадагшлуулдаг.Иймээс биеийн байгалийн хоргүйжүүлэх тогтолцоог дэмжихийн тулд зөвхөн элэгний үйл ажиллагааг бус, мөн гэдэсний эрүүл мэндийг хамтад нь анхаарах шаардлагатай. Энэ хоёр эрхтэн хамтдаа ажиллаж байж биеийн хоргүйжүүлэх болон гадагшлуулах процесс үр дүнтэй явагддаг.

Фолийн хүчил (байгаль дээр оршдог хэлбэр нь фолат) нь навчит ногоо, буурцагт ургамал, бүхэл үр, зэрэг хүнсэнд агуулагддаг В төрлийн аминдэм юм. Энэ нь бие махбодын олон үйл ажиллагаанд оролцдог бөгөөд хамгийн чухал үүргүүдийн нэг нь ДНХ болон РНХ нийлэгжилтийг дэмжих явдал юм. Мөн фолийн хүчил нь ургийн нуруу, мэдрэлийн системийг эрүүл хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай бөгөөд нэмэлтээр хэрэглэснээр нярайн нугасны гаж хөгжил (spina bifida) үүсэх эрсдэлийг мэдэгдэхүйц бууруулдаг болохыг судалгаагаар тогтоосон байдаг[2]. Фолат нь цусны улаан эсийг хэвийн үүсгэхэд мөн чухал бөгөөд жирэмсний үед маш чухал үүрэгтэй. Хэдийгээр фолат нь олон төрлийн хүнсэнд агуулагддаг ч жирэмсний үед шаардлагатай хэмжээг зөвхөн хүнсээр хангах нь бараг боломжгүй байдаг. Хүнснээс авснаас илүү нэмэлтээр фолийн хүчил уух нь (фолатын синтетик хэлбэр) биед илүү сайн шимэгддэг 50% ба 85% биоидэвхтэй шимэгддэг гэж мэдээлэгдсэн байдаг[3] .ДЭМБ удирдамжийн дагуу жирэмслэхээс өмнө болон жирэмсний эхний 12 долоо хоног хүртэл өдөр бүр 400 микрограм (мкг) фолийн хүчил уухыг зөвлөдөг.Хоол хүнснээсээ Фолийн хүчлээ хангах боломжтой юу ?Түүнчлэн, хүнсний гаралтай фолатууд нь тогтворгүй шинж чанартай бөгөөд дулаан, гэрэл болон металл ионуудын нөлөөгөөр исэлдэж болдог тул хоол боловсруулах болон хоол хийх явцад тэдгээрийн шимэгдэлт (bioavailability) буурах боломжтой. Фолийн хүчил & 5-MTHF Фолийн хүчлийн өөр өөр хэлбэрүүдийн шимэгдэлт (bioavailability) болон бодисын солилцоонд оролцох чадвар нь тэдгээрийн химийн бүтцээс хамаарч ялгаатай байдаг.Байгалийн болон синтетик бүх төрлийн фолийн хүчлүүд нь биологийн үйлчлэл үзүүлэхийн тулд цусанд эргэлддэг идэвхтэй хэлбэр болох 5-метил-тетрагидрофолат (5-MTHF) болгон хувиргагдах шаардлагатай.Зарим хүмүүсийн хувьд фолийн хүчлийн идэвхгүй хэлбэрийг идэвхтэйд хувиргадаг DHFR ферментийн идэвхийг бууруулдаг генетикийн хувилбарууд байдаг.Генетикийн полиморфизм нь MTHFR-ийн үйл ажиллагааг саатуулж, хүнсний фолат болон фолийн хүчлийг 5-MTHF болгон хувиргах процессыг алдагдуулдаг. Тиймээс анхнаасаа биед шууд үйлдлээ үзүүлэх хувиргалтад орох шаардлагагүй Фолийн хүчил уух нь үйлдлээ ДНХ төвшинд үзүүлдэг байна. 5-MTHF ба Ургийн мэдрэлийн гуурсны гаж хөгжилФолийн хүчил нь Ургийн мэдрэлийн гуурсны гаж хөгжил/NTD-ийг урьдчилан сэргийлэхэд чухал үүрэгтэйг энэхүү судалгаагаар нотолсонФолийн хүчлийн хамгийн чухал үүрэг нь Ургийн мэдрэлийн гуурсны гаж хөгжил (NTD)-ийг урьдчилан сэргийлэхэд оршдог Фолийн хүчил Ургийн мэдрэлийн гуурсны гаж хөгжил/NTD үүсэх эрсдэлийг бууруулдаг нь энэхүү судалгааны клиник туршилтаар батлагдсанФолийн хүчлийг жирэмслэлтийн өмнө болон жирэмсний явцад хэрэглэх нь хамгийн түгээмэл төрөлхийн гаж хөгжил болох Ургийн мэдрэлийн гуурсны гаж хөгжил (NTD)-ийг урьдчилан сэргийлэхэд тустай нь мөн судалгаагаар нотлогдсонОдоогийн байдлаар зөвлөмжийн дагуу үр тогтохоос дор хаяж 1 сарын өмнөөс эхэлж, жирэмсний эхний 12 долоо хоногийн турш өдөрт 400 мкг фолийн хүчил уух ёстой гэж үздэг. Энэ нь ургийн төрөлхийн гаж хөгжлийг багасгах зорилготой.“Чанартай клиник судалгаануудыг үнэлэхэд, үр тогтох үе ба дараах богино хугацаанд фолийн хүчил хэрэглэх нь NTD тохиолдох болон дахин тохиолдох эрсдэлийг тус тус 69% ба 66% бууруулсан гэж дүгнэсэн.”FA-г жирэмслэхээс өмнө болон жирэмсний эхний үе шатад уувалNTD анх үүсэх эрсдэл ~69% буурсанNTD дахин давтагдах (өмнө нь гаж хөгжилтэй урагтай байсан эмэгтэйд дараагийн жирэмслэлтэд) эрсдэл ~66% буурсанСүүлийн үеийн баримтаар, жирэмслэлтээс 3 сарын өмнө фолийн хүчлийн нэмэлт уусан үед NTD-ийн эрсдэл мэдэгдэхүйц буурч байгаа нь дахин нотлогдсон Фолийн хүчлийн нэмэлт хэрэглээ нь төрөлхийн мэдрэлийн гуурсын гаж хөгжил төдийгүй бусад төрлийн төрөлхийн гаж хөгжлүүдийн эрсдэлийг бууруулж болзошгүй гэсэн нотолгоо байна (жишээ нь зүрхний гаж хөгжил, мөчдийн гаж хөгжил, уруул тагнайн сэтэрхий гаж хөгжил)Эх фолийн хүчлийн төвшингөө жирэмслэхээс өмнө сайжруулах нь төрөлхийн гаж хөгжлийн дор хаяж 50 хувийг урьдчилан сэргийлэх боломжтой гэж энэхүү судалгаанд тооцоолсон байнаНөхөн үржихүйн эрүүл мэнд ба 5-MTHFMTHFR-ийн полиморфизм болон фолийн хүчлийн дутагдал нь үр тогтох чадвар, зулбалт, үр хөврөлийн чанарт сөргөөр нөлөөлдөг.Судалгаагаар 5-MTHF болон Quatrefolic хэрэглэсэн хосуудад жирийн фолийн хүчил хэрэглэсэн хосуудаас жирэмслэх ба амьд төрөлт илүү өндөр хувьтай гарсан.Ферментийн дутагдал (DHFR, MTHFR) үед зарим хүмүүст генетикийн хувилбарууд (MTHFR C677T, A1298C гэх мэт) эсвэл ферментийн сул идэвх байдаг.Үүний улмаас: Фолийн хүчил бүрэн хувирч чаддаггүй, ангижирч идэвхтэй хэлбэр болох 5-MTHF-д хүрэхгүй.Үл хувирсан фолийн хүчил буюу Unmetabolized Folic Acid (UMFA) цусанд хуримтлагданаUMFA нь фолийн хүчлийн тээвэрлэгч ба рецепторуудтай өрсөлдөнө, ингэснээр 5-MTHF-ийн эс рүү нэвтрэх чадварыг бууруулна.Үр дүнд нь: Фолийн хүчил хамааралт метилжилтийн урвалууд (жишээ нь, гомоцистеинийг метионин болгон хувиргах) удааширна.Үүний үр дүнд : Гомоцистеин хуримтлагдаж, цусанд түвшин нь нэмэгдэнэ Өндөр Гомоцистеин нь:Судасны ханыг гэмтээж, зүрх судасны өвчин, жирэмсний хүндрэл, ургийн мэдрэлийн гаж хөгжлийн эрсдэл нэмэгдүүлдэг.Фолатын цикл тасалдсанаар ДНХ нийлэгжилт, эсийн өсөлт, нөхөн үржихүй алдагдана.https://linkinghub.elsevier.com/retrieve/pii/S0890623818301199 https://doi.org/10.1093/ajcn/85.2.465.//pmc.ncbi.nlm.nih.gov/articles/PMC9380836/https://pmc.ncbi.nlm.nih.gov/articles/PMC9380836/https://pmc.ncbi.nlm.nih.gov/articles/PMC9380836/https://pmc.ncbi.nlm.nih.gov/articles/PMC11435031/https://pmc.ncbi.nlm.nih.gov/articles/PMC11435031/
Таны уух нэмэлтийн чанар маш чухал: KSM-66 АшвагандаСүүлийн жилүүдэд, ялангуяа Ковид-19 цар тахлаас хойш эрүүл, аз жаргалтай амьдрах нь бидний олонхын хувьд тэргүүлэх зорилт болж, эрүүл мэндээ хэрхэн дэмжих талаар илүү их анхаарах болсон. Их Британид 2019–2021 оны хооронд хүнсний нэмэлт бүтээгдэхүүний хэрэглээ 19%-иар өссөн нь үүнийг илтгэх [1] бөгөөд энэ өсөлт цаашид ч үргэлжилсээр байна.Ялангуяа адаптоген ургамлуудын хэрэглээ огцом нэмэгдсэн бөгөөд хамгийн түгээмэл нь Ашваганда юм. Хүмүүс нойр болон стрессийг илүү байгалийн аргаар дэмжихийг эрэлхийлэх болсон нь үүнтэй холбоотой юм. Эрүүл мэнддээ анхаарах хандлага нэмэгдэх нь эерэг боловч үүнтэй зэрэгцэн чанарын хувьд харилцан адилгүй, ашиг хонжоо хайсан олон бүтээгдэхүүн зах зээлд гарч ирсэн нь хэрэглэгчдэд будлиан төрүүлэх болсон.Энэхүү нийтлэлд бид ашвагандаг адаптоген ургамлын хувьд авч үзэн, зах зээл дээрх төрөл бүрийн хэлбэрүүдийн үр нөлөөг судалж, ялангуяа KSM-66 ашвагандын талаар дэлгэрэнгүй авч үзэх болно.Ашваганда гэж юу вэ?Ашваганда (Withania somnifera), мөн winter cherry буюу Indian ginseng гэж нэрлэгддэг, сайн судлагдсан хүчирхэг адаптоген ургамал юм.Адаптоген гэдэг нь бие махбодод стрессийг бууруулах нөлөө үзүүлж, тэнцвэрт байдал (homeostasis)-д буцаан оруулахад тусалдаг байгалийн гаралтай ургамлын ангилал юм [2].Энэтхэгийн Аюурведийн уламжлалт анагаах ухаанд эртнээс хэрэглэж ирсэн бөгөөд:Нойргүйдлийг дэмжихДархлааг сайжруулахСтресс, түгшүүрийг бууруулахад ашиглагдаж ирсэн.Зарим судалгаанд тестостерон нэмэгдүүлэх, хөгшрөлтийг удаашруулах боломжтой гэж үздэг боловч эдгээр чиглэлд илүү олон судалгаа шаардлагатай юм.Ашвагандын идэвхт нэгдлүүдээс:40 орчим withanolides12 алкалоидхэд хэдэн sitoindosidesилрүүлсэн бөгөөд адаптоген нөлөөнд хамгийн чухал нь withanolides гэж үздэг [3]. Тиймээс ашвагандын бүтээгдэхүүнийг харьцуулахдаа withanolide-ийн агууламж, чанар хамгийн чухал.KSM-66 гэж юу вэ?Интернетээр хайхад ашвагандын мянга мянган бүтээгдэхүүн гарч ирнэ. Тэдгээрийн ялгаа нь:Тун хэмжээАшигласан хэлбэрХамгийн түгээмэл гурван төрөл:SensorilShodenKSM-66Эдгээр нь үйлдвэрлэлийн арга, withanolide-ийн агууламжаараа ялгаатай.KSM-66 нь:Бүхэл үндсээс гаргаж авсан бүрэн спектрийн хандУргамлын байгалийн найрлагын тэнцвэрийг хадгалсан5% withanolide стандартчилагдсан агууламжтай [4]Яагаад KSM-66 Ашваганда сонгох хэрэгтэй вэ? Чанар маш чухал.Бүх ашваганда ижил биш.KSM-66 нь:Хамгийн олон судалгааХүний клиник туршилт хамгийн их хийгдсанНойр сэтгэл санааг сайжруулахад үр нөлөө батлагдсанАшваганда дараах ач тустай:Цусан дахь сахарын хэмжээг бууруулах боломжтой.Стрессийн даавар кортизолын хэмжээг бууруулахад нөлөөлнө.Стресс, сэтгэл түгшүүрийг багасгахад дэмжлэгтэй.Сэтгэл санааны хямралын шинж тэмдгийг багасгана.Тестотероныг нэмэгдүүлэх нөлөөтэй.Булчингийн масс, хүч чадлыг нэмэгдүүлнэ.Толгой өвдөлтийг багасгаж, уураг тархины үйл ажиллагааг дэмжинэ.References[1] HFMA-dev (2022) Health of the Nation Survey 2021: Lockdown focus, Health Food Manufacturers’ Association. Available at: https://hfma.co.uk/health-of-the-nation-survey-2021-lockdown-focus/#:~:text=Graham%20Keen%2C%20Executive%20Director%3B%20%E2%80%9C,so%20definitively%20by%20this%20survey. (Accessed: 16 November 2023).[2] Liao, L. et al. (2018) ‘A preliminary review of studies on adaptogens: Comparison of their bioactivity in TCM with that of ginseng-like herbs used worldwide’, Chinese Medicine, 13(1). doi:10.1186/s13020-018-0214-9.[3] Singh, N. et al. (2011) ‘An overview on ashwagandha: A rasayana (rejuvenator) of ayurveda’, African Journal of Traditional, Complementary and Alternative Medicines, 8(5S). doi:10.4314/ajtcam.v8i5s.9.[4] KSM66Ashwagandha (2023) What is KSM-66 – KSM-66, KSM-66 Ashwagandha. Available at: https://ksm66ashwagandhaa.com/ksm-66/what-is-ksm-66/ (Accessed: 16 November 2023).

