Монгол хүний амьдралын хэв маяг, нийгэм, сэтгэл зүйн онцлогт нийцсэн шинжлэх ухааны үндэслэлтэй эрүүл мэндийн зөв мэдлэг боловсролыг түгээх нь бидний эрхэм зорилго юм.
2019 оноос эхлэн эрүүл амьдарлын хэв маягийг дадал болгоход чиглэсэн мэргэжлийн сургалт, консалтинг болон шинжлэх ухааны судалгаанд суурилсан хүнсний нэмэлт витамин импортын чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй хөгжүүлсээр байна. Эрүүл зөв хооллолтын сургалт, зөвлөх үйлчилгээ, эмчилгээний протокол, мэргэжлийн түвшний баталгаат хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг нэг дор цогц байдлаар санал болгодог нь бидний онцлог юм.
Бага насны хүүхдийн шим тэжээлтэй хооллолт, шинэхэн ээжүүдэд тулгамддаг бие болон сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлуудад бодит шийдэл олоход чиглэснээр Хоол зүйч, функционал анагаах ухааны практишнэр Б. Аззаяа 2019 онд “Заяанутришн” компаниа үүсгэн байгуулсан түүхтэй.
Мэргэжлийн эмч, хоол зүйч, судлаач эрдэмтдээр баталгаажсан, хэрэглээний үр дүн нотлогдсон витамин, эрдсийг хайж явсаар Английн Nutrigold брэндтэй холбогдож, өөрөө хэрэглэж үр дүнг мэдэрсэн тул Монголчууддаа түгээхээр импортын бизнесээ эхлэсэн юм.
“ЗаяаНутришн” ХХК нь эрдэм мэдлэг, энэрэнгүй хандлага, мэргэжлийн ур чадварыг хослуулан, олон нийтэд эрүүл мэндийн зөв шийдэл, бодит дэмжлэгийг хүргэхийг зорисон залуу хамт олон юм.
Витаминыг яг цагтаа зөв дарааллаар уух нь хувь хүнээс зохион байгуулалт, хичээл зүтгэл шаарддаг. Иймээс шинжлэх ухаанч мэдлэгийг завгүй амьдарлын хэв маягт нийцүүлэн хялбар бөгөөд зөв хэрэглэх аргыг үйлчлүүлэгч тус бүртээ зөвлөхийг бид зоридог.
Санал болгосон бүтээгдэхүүнийг сахилга баттай хэрэглээд зорисон үр дүндээ хүрсэн хэрэглэгчээсээ талархал сонсох нь бидний бүтээж буй үнэ цэнийн бодит илрэл юм.