
Омега- Үрэвслийн эсрэг / Antarctic Krill Oil -60ш
EPA ба DHA төрлийн ашигтай Омега-3 тосны хүчлийг өндөр шингэцтэй, тогтвортой байгалийн гаралтай эх үүсвэрээс агуулсан крилл тосны нэмэлт бүтээгдэхүүн юм.
Бүтээгдэхүүний тайлбар
Antarctic Krill Oil Баруун Атлантын далайд ихээр төвлөрдөг омега-3 өөх тосоор баялаг фитопланктон буюу бичил ургамлаар хооллодог Крилл (Euphausia superba) загаснаас гарган үрэвслийн эсрэг Астаксантин нэгдэлтэй био идэвхт хэлбэрээр савлагдсан Омега 3, 6, 9 агуулсан.
Криллийн тос гэж юу вэ?
Криллийн тосыг далайн жижиг амьтдаас гарган авдаг ба уламжлалт загасны тосноос шингэц сайтай, био идэвх өндөртэй гэдгээрээ танигдсан.
Nutrigold Krill Oil-ийн гол давуу талууд:
- 120 мг EPA ба 55 мг DHA – Омега-3 өөх тосны хүчлүүд
- Астаксантин – Байгалийн хүчтэй антиоксидант (улаан өнгийг өгдөг) бөгөөд бүтээгдэхүүнийг исэлдлээс хамгаална
- Фосфолипид хэлбэрийн EPA/DHA – загасны тосны триглицеридтэй харьцуулахад шингэц өндөртэй
- Ходоодонд хий үүсгэхгүй, загасны амт мэдрэгдэхгүй
- Баталгаатай, тогтвортой эх үүсвэрээс – Aker BioMarine (Норвеги) компаниас нийлүүлдэг, Marine Stewardship Council (MSC)-ийн хяналт, тогтвортой загасчлалын хөтөлбөрт бүртгэлтэй
- Eco-Harvesting технологи ашиглан хүрээлэн буй орчинд ээлтэй аргаар боловсруулдаг
- Хүнд металл болон бохирдолгүй
- Жижиг капсултай, залгихад хялбар
EPA ба DHA-ийн ач холбогдол
EPA (эйкозапентаен хүчил) ба DHA (докозагексаен хүчил) нь бие махбод өөрөө нийлэгжүүлж чаддаггүй, зөвхөн хоол хүнс болон нэмэлт бүтээгдэхүүнээр дамжуулан авах шаардлагатай чухал өөх тосны хүчлүүд юм.
DHA нь дараахад хувь нэмэртэй:
- Тархины хэвийн үйл ажиллагаа
- Харааны хэвийн үйл ажиллагаа
- Жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн DHA-ийн хэрэглээ нь
- Ургийн болон нярайн тархи ба нүдний хөгжилд нэн чухал
EPA ба DHA нь дараахад дэмжлэг үзүүлдэг:
- Зүрхний хэвийн үйл ажиллагаа
- Цусны даралт – 3 гр EPA/DHA-ийн өдөр тутмын хэрэглээ шаардлагатай
- Цусан дахь триглицеридийн түвшинг бууруулахад дэмжлэгтэй
Хэрэглэх заавар:
Өдөрт 2 капсул хоолтой хамт мэргэжилтэн эсвэл хоолзүйчийн зааврын дагуу хэрэглэнэ.
💡 Сам хорхойн харшилтай хүмүүст тохиромжгүй